Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн асан Т.Билэгтийн “Өвөл болохоор хүйтэн болдог” хэмээх мэргэн үгийг шинэ үе шатанд гаргаж чадлаа. “Өвөл болно, хавар болно, тэгээд зун болно” хэмээх онч мэргэн үгээрээ эргэх дөрвөн улирал, хүний амьдралын мөчлөг, бууж мордох хорвоо, цагийн хүрдний мөн чанар, цаг хугацаа шугаман бус тойрог хэлбэртэйг илтгэх дорнын сэтгэлгээг шинжлэх ухаан-танин мэдэхүйн хэлбэрээр гайхалтай гарган хэллээ. Дөрвөн цагт дураараа нүүх нутагтай нүүдэлчдийн агуу их зохиолч Д.Нацагдорж, ард олны дунд түгсэн “Дөрвөн цагийн тал”, “Дөрвөн улирал хоёр амраг” дуу, алдарт “Хаан ширээний тоглоом” киноны “Өвөл айсуй” хэмээх түлхүүр үгсийн зохиогчидтой сэтгэлгээний уг үндэс, царааны хувьд хагас кокс маягаар ихээхэн ойролцоо түвшинд яваа төрийн мэргэн сайд хүн юм.
Гадаадын бодит туршлага, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нүүрсний шахмал түлшнээс хагас коксын түлш нь утаа багатай, үр ашигтай боловч Чойжилсүрэн сайд ард иргэд өөрсдөө хянан баталгаажуулах үйл явцыг шууд туршилт гэх хурц цочмог нэр томьёо ашигласнаараа цагаасаа түрүүлж төрсөн, цаг нь болоогүй байхад төрөө түшсэн, их хүмүүн энгийн олонх, хүн сүрэгт хавчигдан гадуурхагдахын үлгэрийг өнөө цаг үеийн золиос ажгуу.
АДМИН







Нийгэм




