Dark Light
Нийгэм | 2023-09-17

“Белград-2023” ДАШТ-ий хоёрдахь өдрөө үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Белград-2023” ДАШТ-ий хоёрдахь өдрөө үргэлжилж байна. 
Өнөөдөр: 

86 кг. Бямбасүрэнгийн БАТ-ЭРДЭНЭ (МОНГОЛ) дагах барилдаанд Австралийн Жэйден Лоуренсийг 4 минут 30 секундэд цэвэр ялж, олимпийн хүрэл медальт Сербийн Майлс Аминед 2:8 оноогоор ялагдлаа.

Тэрээр эхний тойрогт БНСУ-ын Кан Деа Кюг 4:0 оноогоор, хоёрдугаар тойрогт Туркменистаны Д.Оразгылыжовыг 14:9 оноогоор ялсан юм. Гуравдугаар тойрогт Ираны олимп дэлхийн аварга Хассан Язданитай хүч үзэж 0:11 оноогоор цэвэр ялагдсан бөгөөд Х.Яздани нь аваргын төлөө шалгарсан тул Б.Бат-Эрдэнэ дагах барилдаанд хүч үзэв.

57 кг. ДАШТ-ий хүрэл медальт Занданбудын ЗАНАБАЗАР (МОНГОЛ)

Эхний даваанд АЙАН-Беларусийн залуу бөх Дмитрий Шамелог 6:0 оноогоор ялж, АЙАН-Оросын олимп дэлхийн аварга Заур Угуев-Испанийн Л.Метревелигийн хожсонтой барилдах боллоо.

74 кг. Олонбаярын СҮЛДХҮҮ (МОНГОЛ)

Эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт ДАШТ-ий алт, мөнгөн медальт Сербийн Хетик Цаболовтой барилдана.

79 кг. Бат-Эрдэнийн БЯМБАДОРЖ (МОНГОЛ)

Эхний тойрогт БНХАУ-ын Ли Пэйлоныг 5 минут 55 секундэд цэвэр ялж, дараагийн даваанд Украины Васил Михаиловтой хүч үзэхээр болов.

92 кг. Ганбаатарын ГАНХУЯГ (МОНГОЛ)

Эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт АЙАН-Беларусийн Хажи Ражабовтой барилдах гэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08