Dark Light
Нийгэм | 2023-09-18

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орхон голын усанд автомашинтайгаа осолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 09:50 цагт Сэлэнгэ аймгийн .... сум .. дугаар баг "Ар булан" гэдэг газарт 52 настай эрэгтэй Б автомашинтай Орхон голын усанд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангид иржээ.

Дуудлагын дагуу Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Сайхан сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтэстэй хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулж автомашинтай усанд осолдсон буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна. 

Иймд иргэд, олон нийт аялж зугаалахдаа баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Сэлэнгэ Онцгой байдлын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19