Dark Light
Нийгэм | 2023-09-18

ШӨХТГ: 6 иргэний 2.701.000 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн долоо хоногт нийт 106 иргэн хандсанаас 115 утсанд 89, чатботод 6, и баримт апликейшн 7, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 4 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 87 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 13 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 6 иргэний 2.701.000 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулж гомдлыг шуурхай шийдвэрлэлээ.

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 49, харилцаа холбоо 15, цахилгаан 1, банк, санхүү, даатгал 5, барилга 3, боловсрол 4, контор 6, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 2,  СӨХ 1,  НӨАТ 3, эрүүл мэнд 2, тасалбар 1, бусад асуудлаар 14 иргэн хандсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19