Dark Light
Нийгэм | 2023-09-18

Хөрсөн дээр цочир хүйтэрнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Архангайн нутаг, Хөвсгөл, Төв аймгийн нутгийн зүүн, Булган, Өвөрхангайн хойд хэсгээр хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 18-ны 20 цагаас 09-р сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

2023 оны 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд  нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 22-ноос нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08