Dark Light
Нийгэм | 2023-09-19

Эмэгтэй крикетчид шинэ түүхийн хуудас нээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Ханжоу 2022” Азийн Наадмын спортын төрөлд эргэн ирсэн крикетийн эмэгтэйчүүдийн ангилалд Монголын шигшээ баг урьдчилсан шатанд Индонезийн багтай учраа таарлаа.

Азийн спортын их наадамд гурав дахь удаагаа багтаж буй крикетийн төрлөөр манай тамирчид анх удаа тивийн олимпод хүчээ сорьсон нь энэ юм. Крикет өмнө нь 2010, 2014 онд хөтөлбөрт багтсан ч таван жилийн өмнөх Жакартагийн наадмаас хасагдсан билээ.

Урьдчилсан шатны эхний тоглолтод манай эмэгтэй баг Индонезийн шигшээд 187/4:15/10 оноогоор дийлдлээ. Тивийн төдийгүй томоохон тэмцээнд анх удаа хүч сорьсон бүсгүйчүүд маргааш буюу энэ сарын 20-нд урьдчилсан шатны хоёр дахь тоглолтоо Хонконгийн эсрэг хийнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19