Dark Light
Нийгэм | 2023-09-20

Д.Отгонжаргал алтан медалийн төлөө шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Белград 2023 ДАШТ-ий 50 кг жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын ОТГОНЖАРГАЛ хагас шигшээ барилдаанд олимп, дэлхийн дөрвөн медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор ялж, ДАШТ-ий аваргын төлөө Японы алдарт бөх Юи Сүсакитай өрсөлдөхөөр шалгарлаа. Ийнхүү Монгол Улсын баг нийт баг тамирчдаас “Парис-2024” олимпын хоёр дахь эрхийг хүртэв.

Д.Отгонжаргал одоогоос яг нэг жилийн өмнө Белградын дэвжээнд хагас шигшээд Хилдебрандтыг 6:2 оноогоор ялж байлаа. Харин энэ оны долоодугаар сард Дэлхийн чансаа олгох Будапештын тэмцээнд дахин таарахад 0:10 оноогоор Хилдебрандт ялсан билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08