Dark Light
Нийгэм | 2023-10-17

Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс эзэмшиж буй тээврийн хэрэгслээ техникийн шаардлага хангасан эсэхийг шалгаарай. 

1. Зорилго:

1.1. Энэхүү стандартын зорилго нь автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих аюулгүйн шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд нөлөөлөх техникийн үзүүлэлтүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох, энэ талаар төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэхэд оршино.

1.2. Энэ стандартын шаардлагыг бүрэн хангасан автотээврийн хэрэгсэлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох гэрчилгээ олгоно

2. Хамрах ба хэрэглэх хүрээ:

2.1. Автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, энэ чиглэлээр хяналт тавих байгууллага, инженер техникийн ажилтан мөрдөж хэрэглэнэ.

2.2. Энэхүү стандартыг замын хөдөлгөөнд оролцох бүх төрлийн авто тээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын үзлэг, хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийхэд хэрэглэнэ.

2.3. Ашиглалтын үед автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг үнэлэх, шалгах аргыг тогтооход үндэс болно.

5.8. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийн үүрэг гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн жин

May be an image of truck and text

May be an image of text

May be an image of text

May be an image of truck, poster and text that says 'MNS 4598:2020 стандарт 0010 _ ப зургаан тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн зевшеерегдех дээд хэмжээ 44 ΤΗ байна transdep.mn f avtoteever'


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19