Dark Light
Нийгэм | 2026-11-09

ЗЭРЛЭГ БУГА ХҮН РҮҮ ДАЙРЧ, МӨРГӨСӨН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сүүлийн үед Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аялагчдад дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Буга бол зэрлэг амьтан. Айж цочих, аюул мэдрэх үедээ өөрийгөө хамгаалах зорилгоор хүн рүү дайрах, мөргөх эрсдэлтэй.
 
ДАЙРАХ, ДОГШРОХ ШАЛТГААН:
  1. Орооны үе: Хавар, намрын орооны үед эр буга сүргээ хамгаалах, өрсөлдөгчөө хөөх зэргээр түрэмгий зан авир гаргаж болзошгүй.
  2. Гараас хооллох: Хүнээс хоол нэхэж дассан буга хоол булаацалдах, ойртсон хүнийг мөргөх эрсдэлтэй.
  3. Хэт ойртох, цочоох: Зураг авах, хүрэх зорилгоор ойртох, үргээх зэрэг нь амьтныг цочроож, дайрах нөхцөл үүсгэдэг.
ИРГЭД ТА БҮХЭН
  1. Зэрлэг амьтныг хөөх, үргээх, барих оролдлого хийхгүй байх.
  2. Буга болон бусад зэрлэг амьтныг хооллох, гараас хоол өгөх, хүрэхгүй байх.
  3. Зураг авах зорилгоор хэт ойртохгүй, цочоохгүй байх.
  4. Чулуу шидэх, цохих зэрэг өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байх.
  5. Буга догшин, тайван бус авир гаргавал ойртохгүй, аюулгүй зай барьж, тайван холдох.
МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УТАС:
  • Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа: 7707-0840
  • Шуурхай удирдлагын төв: 11-31-00-05

Эх сурвалж | Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08