Dark Light
Нийгэм | 2026-11-09

100 ГРАММ АЛТ ЗАХИАЛЖ АВАХААР 42.000.000 ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЭН ЗАЛИЛУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчинд алт үнэт эдлэлийг зах зээлийн үнээс хямд борлуулах, гадаад улсаас захиалгаар нийлүүлэх, шууд дамжуулалтаар сугалаа зохион байгуулах нэрийдлээр иргэдийг залилан мэхлэх тохиолдол бүртгэгдсээр байна. Тодруулбал: Энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдөр "Алтны захиалга өгөхөөр залилуулсан" гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Шалгалтын ажиллагаа явуулахад энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б нь фейсбүүк орчинд 100 гр алтны захиалга өгөхөөр 42 сая төгрөг шилжүүлж залилуулсан болох нь тогтоогдсон байна. 

Залилагчид иргэдэд алт үнэт эдлэлийг хямд үнээр санал болгож урьдчилгаа төлбөр авах, өмнөх захиалгыг биелүүлсэн мэт сэтгэгдэл, зураг бичлэг ашиглан итгэл төрүүлэх, шууд дамжуулалтаар сугалаа зохион байгуулж азан болсон гэх нэрээр мөнгө шилжүүлэхийг шаардах, төлбөр авсны дараа захиалсан барааг нийлүүлэхгүй холбоо тасалдаг байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08