Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо, .... дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10 сарын 16-ны өдрийн 07:04 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 6 км замыг туулан 07:15 цагт очиход тус тоотод иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана таазны хэсэг, эд зүйл шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан байна. Уг гал түймэрт иргэн О/30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм


