Монголын жюү жицүгийн холбоо, Denк Pharma компани хамтран зохион байгуулж байгаа “DENК CUP”- 2023 тэмцээнд 500 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, мастерс ангилалд өрсөлдөж байна.
Энэ удаагийн тэмцээнд аав, охин хоёр өрсөлдөж байгаа нь сонирхол татлаа.
Сонирхуулбал “Говь-Пантэра” клубын 11 тамирчин хүч сорьж байгаагаас мастер ангилалд хүч сорьж байгаа Даваагийн Буянмөнх / цэнхэр бүс/ охин Б.Индрагийн хамт энэ удаагийн тэмцээнд өрсөлдөж байна.

Аав Д.Баянмөнхийн хувьд 5 жил жюү жицүгээр хичээллэж байгаа. Монгол Улсад энэ жилийн зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастерс ангилалд түрүүлсэн. Мөн мастерсийн улсын аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн мөнгөн медальт, “UB PRO”, “Сөүл опен” тэмцээний алтан медальт хөх бүстэй тамирчин юм. Тэрээр 3 хүүхэдтэй ба охин Б.Индра, хүү Б.Тамир нар жюү жицүгээр хичээллэдэг. Энэ удаагийн тэмцээнд охин Б.Индра нь оролцож байна. Түүний хувьд улсын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, “DORNOGOVI OPEN” тэмцээний алт, мөнгө, “DALANZADGAD OPEN” тэмцээний мөнгө, “UB PRO” тэмцээний мөнгөн медальт шар бүстэй тамирчин юм.
АДМИН








Нийгэм


