Dark Light
Нийгэм | 2023-10-18

Допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгчөөр Ц.Уугангэрэлийг томиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын шинэ ерөнхийлөгчөөр Ц.Уугангэрэлийг томилсон талаар мэдээллээ.

Ц.Уугангэрэл нь 1963 онд Дорнод аймагт төрсөн. 1979 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч мэргэжлээр төгсөж, 1979-1983 онд НАХЯ-ны төмөр зам дахь Цагдан сэргийлэх ангийн урьдчилан сэргийлэх албаны байцаагч, дэслэгч, төлөөлөгч, 1988-1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын ахлах төлөөлөгч, 1990-2005 онд ЦЕГ-ын тусгай тасаг, хэлтсийн дарга, 2005-2008 Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, 2009-2012 онд “Хос харцага” ХХК-д Ерөнхий захирал, 2012-2014 онд ГЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд Хууль зүйн дэд сайдаар ажилласан туршлагатай аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08