Dark Light
Урлаг соёл | 2026-11-09

СЭНГЭДОРЖИЙН THE MURALIST УРАН САЙХНЫ КИНО ЯКУТЫН КИНО НААДМЫН ДЭЭД ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

ОХУ-ын Якутск хотноо зохион байгуулагдсан Якутын олон улсын IX кино наадам (IX Якутский международный кинофестиваль) өндөрлөж, Монгол Улсын найруулагч Жанчивдоржийн Сэнгэдоржийн найруулсан The Muralist (18+) уран сайхны кино тус наадмын Гран-при буюу  “Золотые снежные очки” шагналыг "Шилдэг уран сайхны кино" номинацид хүртлээ. Орос болон гадаадын улс орнуудын шилдэг 11 бүрэн хэмжээний кино өрсөлдсөн үндсэн уралдаанаас ийнхүү Монголын кино урлагийн бүтээл дээд шагналын эзэн болсон байна.

Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүний дарга Наталья Мокрицкая үзэгчдийн халуун дэмжлэгийг өндрөөр үнэлж, Якутск хотыг Оросын соёлын гол нийслэлүүдийн нэг хэмээн тодотгосон бол Саха (Якут) Улсын Соёл, соён гэгээрүүлэх яамны сайд Афанасий Ноев тус кино наадмыг жил бүрийн өвлийн эхэн сард уламжлал болгон зохион байгуулж, өвлийн улирлыг кино урлагаар нээдэг болохоор зорьж байгаагаа хуваалцжээ.

Наадмын бусад гол шагналуудыг танилцуулбал, "Серебристые снежние очки" буюу Шилдэг найруулагчийн шагналыг "Пентхаус" киноны бүтээлээр Оросын найруулагч Степан Бурнашев хүртсэн бол Шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Пакистаны жүжигчин Мамия Шаджаффар ("Лали" кино), Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг Энэтхэгийн жүжигчин Каши Кумар Дубей ("Мастер Банту" кино) нар тус тус хүртсэн байна. 

Монголын найруулагч Ж.Сэнгэдоржийн The Muralist кино нь өөрийн өвөрмөц шийдэл, найруулгын чадвараараа олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авч, ийнхүү Ази, Евразийн кино урлагийн тавцанд Монгол найруулагчийн чансааг дахин нэг шатаар ахиулсан бахдам амжилт боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08