Dark Light
Нийгэм | 2023-10-18

Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах эсэхийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Гэвч баяр наадмаар өндөр амжилт үзүүлсэн бөхчүүд сэргээшийн шинжилгээнд бүдэрч байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байгаа юм. 

Иймд үндэсний бөхтэй холбоотой сэргээшийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа талаар  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ. 

Мөн тэрбээр

"Олон улсад үндэсний спортын тамирчдаас сэргээшийн шинжилгээ авдаг процесс байдаггүй. Харин тухайн тамирчны бие, эрүүл мэндэд хэрхэн хор нөлөө үзүүлдэг талаар түлхүү сурталчилан ажилладаг талаар дурьдаад цаашлаад үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах уу, үгүй юу гэдгийг допингийн эсрэг үндэсний байгууллага, үндэсний бөхийн холбоо, бусад мэргэжлийн байгууллагыг оролцуулан шийдвэрлэнэ" хэмээлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19