Dark Light
Нийгэм | 2023-10-18

У.Алтанзаяа, Г.Болдбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцүүлэхээс татгалзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар У.Алтанзаяа, Г.Болдбаатар, Х.Чинтуяа, О.Отгонтуул, Б.Пүрэвдолгор, Б.Ануударь нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд прокурорын бичсэн эсэргүүцэл хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19