Dark Light
Нийгэм | 2023-12-29

Л.Энхрийлэн: Монголын анхны эмэгтэй олимпын аварга болохоор зорьж байгаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн өндөр дээд цол хүртсэн эрхмүүдийн сэтгэгдлийг сонслоо

Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн: Маш их баяртай байна. Яг тулаад ирэхээр маш их сандардаг юм байна. Төрийн дээд, өндөр шагнал авлаа. Цаашид улам хичээх болно. ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ баг, Үндэсний шигшээ багийн багш нартаа, бэлтгэлээ цуг хийдэг тамирчид, найзууд, ах эгч нартаа, гэр бүлдээ эмээдээ, ээждээ, Шийрэв багшдаа баярлалаа. Миний өдий зэрэгтэй яваа та бүхний минь ач. Би өдийг хүртэл ганцаараа зүтгээгүй. Бүгд та бүгдийн минь ач шүү. Олимпын бэлтгэлдээ орсон. Монголын анхны эмэгтэй олимпын аварга болохоор зорьж байгаа. Чадах бүхнээ дайчлах болно. 

2011 оноос хойш энэ спортоор хичээллэж байна. Маш их бэртэл, гэмтэл авсан. Хагалгаанд орсон. Маш их зүйлийг даван туулж байна. Нийт 12 жилийг зарцуулжээ. Тууштай бэлтгэл сургуулилтаа хийж, цуцахгүй шантрахгүйгээр явж чадвал амжилт ойрхон байдаг шүү гэж дүү нартаа зөвлөмөөр байна. 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19