Монгол Улсад Мөрдөн шалгах алба үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойд зориулсан баярын хурал, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ /2026.09.11/ боллоо.
Түүхт ойн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд болон хүндэт зочид, алба хаагчид оролцов.
Арга хэмжээний үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга нар баярын мэндчилгээ дэвшүүлж, мөрдөн шалгах албаны үе үеийн алба хаагчдын хууль ёсыг сахиулах, гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ.
Мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг төрийн болон салбарын шагналаар шагнаж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэв.
Мөрдөн шалгах алба нь өнгөрсөн 80 жилийн хугацаанд гэмт хэргийг шуурхай илрүүлэх, нотлох баримтыг хуульд нийцүүлэн цуглуулах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлж ирсэн түүхтэй.

АДМИН







Нийгэм




