ХХААХҮЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Богд, Жинст сумдад үржүүлж буй сүү, ноосны чиглэлийн ашиг шим өндөртэй “Ламын гэгээний улаан тэмээ”-г шинэ үүлдрээр баталлаа.
Тус үүлдрийн тэмээ нь говь болон тал хээрийн бүс нутагт тохирсон, махан ашиг шим сайтай, сүү болон ноосны гарц өндөртэй байгаа нь бусад үүлдрийн тэмээнээс онцлогтой байна.
Хурлын хоёр дахь асуудлын хүрээнд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт үржүүлж буй ноолуурын чиглэлийн нутгийн шилмэл ямаанд хянан магадалгаа хийж, “Цагаан-Овоогийн хар ямаа”-г омгоор баталлаа.
Тус омгийн ямаа нь тухайн орон нутгийн онцлог, ардын уламжлалт маллагааны арга барилд зохицсон, ашиг шим сайтай байна. Тухайлбал, бусад үүлдэр омгийн ямаатай харьцуулахад өвөл, хаврын улиралд тарга хүчээ бага алддаг, ноолуур нь хавар эрт хөөрдөг аж. Мөн ноолуур нь цайвар өнгийн уртлаг, нарийн тул зах зээлд илүү өндөр үнээр борлогддог давуу талтай байна.
АДМИН








Нийгэм




