Dark Light
Нийгэм | 2024-01-23

Эмэгтэй биатлончдын 6 км-ийн спринт уралдаан боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Канвон-2024" олимпын дөрөв дахь өдөр эмэгтэй биатлончдын 6 км-ийн спринт уралдаан явагдаж өндөрлөлөө.

Тус уралдаанд 37 ҮОХ-ны 98 тамирчин онч, хурдаа сориход Италийн К.Гаутеро 19:40.2 минутын амжилтаар итгэл төгс тэргүүлэв. Тэрбээр буудлагадаа ганцхан сум алдсанаас гадна тэшилтдээ ч хурдан байсан тул арын өрсөлдөгчөө 35 секундээр илүүрхсэн юм.

Словенийн Э.Север (20:15.3), Украины П.Пуцко (20:54.1) нар хоёр, гуравт хурдалсан юм.

Энэ зайд уралдсан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч-тамирчин Д.Нямсүрэн 28:11.1 минутын амжилтаар 77-р байрт бичигдэв.

Харин Хэнтий аймгийн харьяат тамирчин, УАШТ-ий 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медальт, спортын мастер Х.Эрдэнэтунгалаг 28:16.4 минутаар 78-р байрт орлоо.

Энэ гараанд уралдсан Орхон аймгийн харьяат О.Оюуцолмон 34:58.8 минут хурдлан 90-р байрт жагссан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19