Dark Light
Нийгэм | 2024-01-29

Хийн түлш хэрхэн дэлбэрсэн бэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хийн түлш хэрхэн дэлбэрсэн талаар Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, доктор, профессор, Монголын газрын тосны салбарын анхны инженер, хийн түлш судлаач Ц.Багмидтай ярилцлаа.

-Шингэрүүлсэн хийтэй холбогдох дүрэм, журмууд байдаг уу. Монголын нөхцөлд хэр баримталж байна вэ?

-Шингэрүүлсэн хийн түлшийг манай улсад 1995 оноос өргөн хэрэглэж эхэлсэн. Ник ойл ХХК анх шингэрүүлсэн хий оруулж ирж байв. Үүний дараа бий болсон компани бол Дашваанжил. Дараа нь Горгаз, Юнигаз гэх мэт компаниуд бий болж, өдгөө шингэрүүлсэн хий оруулж ирдэг 15 гаруй компани байна. Эдгээр компаниуд бөөний болон жижиглэнгийн худалдаа явуулж буй. Үүнээс гадна шингэрүүлсэн хийг жижигрүүлсэн савлагаатай дэлгүүрүүдээр худалдаалж байгааг та бүхэн мэднэ. Шингэрүүлсэн хий орж ирэхтэй зэрэгцээд холбогдох дүрэм журмууд их сайн хийгдсэн. ОХУ болоод олон улсын жишгээр баталсан учир манайд мөрдөгддөг дүрэм муу биш. Манайх шиг хуулиа баталчихаад биелүүлдэггүй улс дүрэм, стандартыг бараг анхаарахаа больчихож. Ослын шалтгаан бол энэ.

-Хийн түлш тэсэрсэн бичлэгийг та үзэв үү. Ямар шалтгааны улмаас ийм том дэлбэрэлт болов?

-Үзсэн. Ослын газраас зайтай гал гарч, тэсэрсэн байдал харагдана лээ. Шингэрүүлсэн хий агаараас хүнд.

Бутан ихтэй хий газраар тархаж, нам дор газар хуримтлал бий болно. Ууршаад агаартай холилдоод ирэхээр тэсрэх холимог бий болдог. Тэсрэх холимогийн доод хязгаар таван процент. Дээд хязгаар нь 15 процент. Энэ хоёрын хооронд тэсрэлт бий болно. Хэрэв 15-аас дээш процент агаарт тархаж, ямарваа нэгэн оч үсэрсэн тохиолдолд хийн түлш асна. Тухайн дэлбэрэлт гарсан шалтгаан нь шингэрүүлсэн хий их хэмжээгээр асгарч, агаарт байх концентрац нь 15-аас дээш гараад ямар нэг оч гарсан байна. Очыг ямар хүн гаргасныг бүү мэд. Машинаа асаалттай орхисон бол оч гарна. Мөргөлдсөн патролыг асаагаад хөдөлсөн бол оч гарсан байгаа. Оч гарсан нөхцөлд л шатаж эхэлнэ. Бичлэгээс харахад үе үе тэсрэлт яваад байсан. Шатах нөхцөлд хий ууршиж эхэлнэ. Ууршилтаар агаарын холимог ууршаад оч үүсэх төдий тэсэрнэ.

-Газ дэлбэрсэн ослын үед аврагчид ямар аюулгүй ажиллагааны дүрэм баримтлах шаардлагатай вэ?

-Гал унтраах техник хэрэгслээ боловсронгуй болгох хэрэгтэй байна. Тэсрэлтийн үед ихэвчлэн робот ашигладаг болсон. Газраар явдаг, унтраагч дрон гэх мэт олон төрөл гарсан байна. Манай Монгол шиг дэвшилтэд техникгүй нөхцөлд орчин тойрных нь аюулгүй байдлыг хангахын тулд, 

     1. Шатаж болох бүх зүйлс рүү ус цацаж хөргөх (Ойр орчмын барилга байгууламж, машин техникийг норгох) 

       2: Газраар урсаж байгаа газын тархалтыг хөөсөөр хучиж зогсоох, 

       3. Агаарт газ үнэртэж эхэлбэл, усны уураар сарниулах арга хэмжээг газар дээр нь авах, 

Өмнө нь газын дэлбэрэлт гарч байгаагүй учир уур гаргадаг техник хэрэгсэл байсангүй. Гал унтраагчид нас барсан нь тэсрэлтээс болсон байх гэж бодож байна. Гал хамгаалах хувцастай байсан ч тэсрэлтийн долгионд оногдож, шидэгдээд, байшингийн хананд цохигдсон байх гэж таамаглаж байна.

-Газын ослын үед тэдэн метрээс дотогш хүн орж болохгүй гэх стандарт байдаг уу? 

-Тэсрэлтийнхээ хүчнээс шалтгаалдаг. Яг нарийн стандарт бол байхгүй. Тэр үед тархаж байгаа газын хэмжээ, тэрнээс үүсч болох уурыг туршлагатай хүмүүс харж, тэсрэлтийн хүчийг таамаглах байх. Оч гарч байгаа газраас 100 метрийн дотогш орж болохгүй гэх стандарт бий.

-Газын дэлбэрэлтээс үүдэн тэр хавийн оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө илрэх үү?

-Одоо тэр газарт газ үлдээгүй. Дэлбэрэх нь дэлбэрээд агаарт ууршчихсан. Газыг 15-20 хувиар үнэрлэхэд хүн хордоно. Эрүүл ахуйн нормд 0.1 хувиас дээш байвал хордоно гэж үздэг. Хүчилтөрөгчийн оронд газ амьсгалахаар хордож л таарна шүү дээ.

-Дэлбэрэлт үүсээд шатчихсан учраас одоо ямар нэгэн аюулгүй гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Байшингийн шаланд хуримтлагдсан газ байх магадлалтай. Тиймээс шалгах нь зөв.

элбэрэлт болсноос нэг өдөр хагасын дараа шатсан 60 айлын орон сууцны 8 давхарт  гал гарсан…

-Цонхоор шатаагүй газ орсон байж болно. Байшингийн аль нам дор гэсэн газар цуглараад гал гарсан байх магадлалтай. Жишээ нь, байшинд бензин асгачихаад хоёр хоногийн дараа ирэхэд бензин үнэртдэг. Тэрэнтэй адилхан. Газ агаараас хүнд учраас хамгийн нам дор гэсэн газарт бөөгнөрдөг.

-ШТС-уудад энгийн үед ч бензиний уур их хэмжээгээр ялгардаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Ярвигтай асуудал. ШТС-аас адилхан газ ялгардаг. ШТС машины банкыг цэнэглэлэхээр бензиний уур гарна. Тэр бензинийхээ уурыг буцаагаад түлш хадгалах савандаа хийдэг систем заавал байх ёстой. Хот дотор байдаг бүх станц тийм системтэй байх ёстой. Гэтэл хүнд үзүүлэхийн тулд хоёр гуравхан станцад тийм зүйл бий. Бусдад нь байдаггүй. Бензин түгээж байхад, эсвэл түлш хадгалах савыг бензинээр цэнэглэж байхад асар их шатахууны уур, газ гарч байгаа. Тэр ууранд шингэрүүлсэн хийний бутан 1-2 хувьтай байдаг. Тэгэхээр тэсэрч, дэлбэрэх аюултай нөхцөлд байна гэсэн үг.

-Ер нь ШТС-уудын хоорондын зайг стандарчилж өгсөн үү. Сансрын колонкоор явахад зэрэгцээд маш олон станц байдаг. Нэг колонк нь шатахад эрсдэл үүсэх юм биш үү?

-Хоорондын зайг нь стандартад нарийн заагаагүй. Тооцооллоор харахад 100-150 метрээс илүү ойр байж болохгүй. Би байгаль орчны үнэлгээг олон станцад хийсэн. Энэ үнэлгээ станцаас ялгарах бензиний ууын тархацыг шалгадаг. Уурын концентрацийг метр метрээр нь тодорхойлж хоорондоо хэр зайтай байхыг тогтоодог. Эхлээд станц баригдахад байгаль орчны үнэлгээ хийсэн бол ШТС-уудын хоорондох зайг зааж өгөх боломжтой.

Одоо бол өмнөх бидний хийсэн байгаль орчны үнэлгээг хуулж тавиад баталчихдаг болсон харагддаг. Уг нь газрын байршилтай холбож үнэлгээ хийх ёстой.

Тэр байтугай салхины урсгалаар тархалтыг хэмждэг томъёоллууд байдаг. 

-Улсын онцгой объектуудад ШТС-уудыг ойрхон барьсан байдаг. Эх нялхсын хажууд тулгаад барьчихсан, МҮОНРТ-ийн үүдэнд мөн байдаг. Энд стандарт зааж өгсөн байдаг уу?

-25 метрийн зайтай баригдсан байх ёстой. Мөн бензиний уурыг түлш хадгалах сав руу буцаадаг систем заавал байх. Түүнчлэн дээрээ малгайтай турбог гурваас дээш метрт татсан байдаг. Тэгж байж аюулгүй болгодог.

-Ер нь шингэрүүлсэн хийг цаашид ашиглахад юун дээр анхаарах ёстой вэ?

-Шингэрүүлсэн хийгээр цэнэглэдэг станцуудын байршлыг шалгаж, дүрэм журманд нь оруулах шаардлагатай.

Тээвэрлэлтэд анхаарах гурван зүйл: 

         1. Том тээврийн хэрэгслээр тээвэрлэж буй одоогийн нөхцөлд аюултай ачаа тээвэрлэж байна гэх дохиололтой, тодорхой заасан маршруттай, машин нь оч гаргадаггүй төхөөрөмжүүдтэй байх гэх мэт. Мөн чадварлаг жолооч.

            2. Хотын төвөөр баллон ачсан машинууд явж байгаа. Дүрэм журмаа баримтлахгүй бол нэг л өдөр тэсрэлт гарна. Баллон ачсан машины яндан оч үүсэхээргүй нөхцөлд байх ёстой. Баллонуудын хооронд резин тусгаарлагчтай, тэвшинд хөдөлгөөнгүй тавигдсан байх. 

           3. Бүх даралттай савнуудыг ашигладаг техникийн нөхцөл гэж бий. Тиймээс гурван жил тутам шалгаж, аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй.

Ер нь мэргэжлийн ур чадвар, мэдлэг шаардагдаж ажил. Түүнчлэн жижгээр савласан ахуйн хийг хаа сайгүй зарж байдаг. Энэ хий ч тэсрэх холимог болох магадлалтай. Энийг мөн журамлах хэрэгтэй. Халуун газар тавихад даралт үүсээд дэлбэрэх магадлалтай. Тиймээс газтай холбогдох бүхий л дүрэм журмыг мөрдөж ажиллах шаардлага байна. Дан ганц Засгийн газар гэлтгүй газтай холбоотой ажил эрхэлдэг бүхий л аж ахуй нэгжүүд дүрэм журмаа дагаж мөрдөх шаардлага байна.

Дашваанжилын хувьд туршлагатай компани. Манайд бизнес нь өргөжөөд ашиг орлого нь ихсээд ирэхээр аюулгүй ажиллагаагаа мартаад бизнес рүүгээ түлхүү анхаардаг юм болов уу гэж бодож байна. Дашваанжил компани 60 гаруй компанитай байгаа байх. Баллон түгээдэг мөн хэд хэдэн газрууд бий. 

Б.АМАРТҮВШИН

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19