Dark Light
Нийгэм | 2024-02-06

Өнгөрсөн онд хамгийн хүйтэн нь -52 градус хүрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 онд температурын үнэмлэхүй их утга Баянхонгор аймгийн Эхийнголд агаарт 41.8°С, Говь-Алтай аймгийн Тооройд хөрсөн дээр 70°С хүрч халсан бол үнэмлэхүй бага утга Завхан аймгийн Баян-Уул суманд агаарт -49.9°С, Отгонд хөрсөн дээр -52°С хүрч хүйтэрсэн байна. 

Нэг хоногт хамгийн ихдээ нийслэлийн Хан-Уул дүүрэгт долдугаар сарын 23-нд  85.9 мм тунадас оржээ. Даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгэ аймгийн Сүхбаатарт 972.8 гПА, бага утга Баянхонгор аймгийн Баянбулагт 757.9 гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурдны үнэмлэхүй их утга Ховд аймгийн Зэрэг суманд 43 м/с хүрсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19