Dark Light
Нийгэм | 2024-02-06

Үндэсний дээд лигийн шилдгүүдтэй ТАНИЛЦ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын шилдгүүд тодорлоо.

Улирлын эмэгтэй лигийн шилдэг дасгалжуулагчаар Хасын Хүлэгүүд багийн дасгалжуулагч О.Баярцогт тодорлоо.

Хасын Хүлэгүүд баг энэ улиралд 9 хожил, 1 хожигдолтой лигийн амжилтын хүснэгтийг тэргүүлсэн юм.

Улирлын шилдэг дасгалжуулагчаар Erdenet Miners багийн дасгалжуулагч Fragkias Vasileios тодорлоо.

Erdenet Miners  баг энэ улиралд 19 хожил, 5 хожигдолтой лигийн амжилтын хүснэгтийг тэргүүлсэн юм.

Улирлын шилдэг шинэ тоглогч буюу "Rookie Of The Year" шагналын эзнээр Хасын Хүлэгүүд багийн тоглогч А.Азбаяр тодорлоо.

Тэрээр энэ улиралд 20 тоглолтод 12.3 оноо, 7.0 самбар, 67 хувийн довтолгоо, 1.05 хаалт дунджилсан байна.

Улирлын шилдэг шинэ тоглогч буюу "Rookie Of The Year" шагналын эзнээр Аравт багийн тоглогч Н.Тунгалаг тодорлоо.

Тэрээр энэ улиралд 9 тоглолтод 7.6 оноо, 1.9 самбар, 2.7 оновчтой дамжуулалт, 2.5 бөмбөг таслалт дунджилсан байна.

Улирлын Шилдэг Хамгаалан Тоглогч буюу "Defensive Of The Year" шагналын эзнээр AC SCorpions багийн тоглогч Б.Болор-эрдэнэ тодорлоо.

Тэрээр энэ улиралд 10 тоглолтод 1.5 хаалт, 3.2 хаалт дунджилж 88.1 хамгаалалтын рэйтинг үзүүлсэн байна.

Улирлын Шилдэг Хамгаалан Тоглогч буюу "Defensive Of The Year" шагналын эзнээр Налайх Бизон багийн тоглогч Ш.Мөнх-Эрдэнэ тодорлоо.

Тэрээр энэ улиралд 23 тоглолтод 2.6 бөмбөг таслалт, 0.5 хаалт дунджилж 87.3 хамгаалалтын рэйтинг үзүүлж лигийг тэргүүлсэн байна.

Улирлын Шилдэг Зургаа дахь Тоглогч буюу "Sixth Player Of The Year" шагналын эзнээр Хасын Хүлэгүүд багийн тоглогч А.Сарантуяа тодорлоо.

Тэрээр энэ улиралд сэлгээнээс 9 тоглолтод оролцож 7.3 оноо, 2.1 самбар, 1.5 бөмбөг таслалт, 37 хувийн довтолгоо дунджилсан байна.

Улирлын Шилдэг Зургаа дахь Тоглогч буюу "Sixth Player Of The Year" шагналын эзнээр Бишрэлт Металл багийн тоглогч З.Энхтөр тодорлоо.

Тэрээр энэ улиралд сэлгээнээс 15 тоглолтод оролцож 5.8 оноо, 2.3 самбар, 2.3 оновчтой дамжуулалт, 2.3 бөмбөг таслалт, 43 хувийн довтолгоо дунджилсан байна.

Улирлын Амжилт нь Ахисан Тоглогч буюу "Most Improved Player Of The Year" шагналын эзнээр AODE Winx  багийн тоглогч Э.Нарангоо тодорлоо.

Тэрээр өнгөрсөн улиралд 6.8 оноо, 4.3 самбар, 0.3 оновчтой дамжуулалт, 1.0 хаалт, 49 хувийн довтолгоо дунджилж байсан бол энэ улиралд 15.6 оноо, 8.7 самбар, 1.2 оновчтой дамжуулалт, 1.4 хаалт, 39 хувийн довтолгоо дунджилсан байна.

Улирлын Амжилт нь Ахисан Тоглогч буюу "Most Improved Player Of The Year" шагналын эзнээр Selenge Bodons  багийн тоглогч О.Тулга тодорлоо.

Тэрээр өнгөрсөн улиралд 5.7 оноо, 2.5 самбар, 1.5 оновчтой дамжуулалт, 0.3 бөмбөг таслалт, 48 хувийн довтолгоо дунджилж байсан бол энэ улиралд 10.3 оноо, 3.6 самбар, 4.2 оновчтой дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт, 35 хувийн довтолгоо дунджилсан байна.

Улирлын Шилдэг Гадаад Тоглогч буюу "Best International Player Of The Year" шагналын эзнээр Аравт багийн тоглогч Amarah Coleman тодорлоо.

Тэрээр энэ улиралд 8 тоглолтод 17.6 оноо, 6.5 самбар, 3.5 оновчтой дамжуулалт, 2.0 бөмбөг таслалт, 34 хувийн довтолгоо дунджилсан байна.

Улирлын Шилдэг Гадаад Тоглогч буюу "Best International Player Of The Year" шагналын эзнээр IHC Apes багийн тоглогч Anthony Smith тодорлоо.

Тэрээр энэ улиралд 23 тоглолтод 19 хожил, 4 хожигдолтой, 17.1 оноо, 9.2 самбар, 3.1 оновчтой дамжуулалт, 1.2 бөмбөг таслалт, 66 хувийн довтолгоо дунджилсан байна.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-24 оны улирлын Шилдэг Тоглогч буюу  "MVP Of The Year" шагналын эзнээр Хасын Хүлэгүүд багийн тоглогч Ө.Индра тодорлоо.

Тэрээр энэ улиралд 10 тоглолтод 19.9 оноо, 1.9 самбар, 1.6 оновчтой дамжуулалт, 2.0 бөмбөг таслалт, 44 хувийн довтолгоо дунджилсан байна. Хасын Хүлэгүүд баг нь 9-1 амжилттай лигийн амжилтыг хүснэгтийг тэргүүлсэн юм. 

Мөн энэ улирлын MVP тоглогчийн хувьд 100 жилийн түүхт АПУ компанийн хувьцаа эзэмшигч болж байна.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-24 оны улирлын Шилдэг Тоглогч буюу  "MVP Of The Year" шагналын эзнээр IHC Apes багийн тоглогч М.Өлзий-Орших тодорлоо.

Тэрээр энэ улиралд 24 тоглолтод 15.3 оноо, 3.2 самбар, 5.6 оновчтой дамжуулалт, 2.7 бөмбөг таслалт, 43 хувийн довтолгоо дунджилсан байна. IHC Apes баг нь улиралд 19-5 амжилт үзүүлсэн.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч зүтгэлтэн шагналын эзнээр Жамсрандоржийн Батжаргал тодорлоо.

Тэрээр 1994-98 онуудын хооронд МСБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан буюу анхны лигийг зохион байгуулахад гар бие оролцсон зүтгэлтэн юм.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч зүтгэлтэн шагналын эзнээр Жамсрандоржийн Батжаргал тодорлоо.

Тэрээр 1994-98 онуудын хооронд МСБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан буюу анхны лигийг зохион байгуулахад гар бие оролцсон зүтгэлтэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19