Dark Light
Нийгэм | 2024-03-02

Ж.Байден: Газын зурваст агаараас тусламж буулгана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Газын зурваст агаараас хүмүүнлэгийн тусламжийг буулгах ажиллагааг тун удахгүй эхлүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт мэдэгдлээ.

Газын оршин суугчдад агаараас хүнсний тусламж үзүүлж эхэлнэ гэж Зууван танхимд баасан гарагт мэдэгдсэнийхээ дараа тэрбээр ийнхүү хэлжээ. Ж.Байден өмнө нь хэлэхдээ "Газын зурвас руу нэмэлт тусламж нэвтрүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно" гэж байв.

Түүнчлэн Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд даваа гараг гэхэд тохиролцоонд хүрэх эсэх тухайд Ж.Байден өөр хоорондоо ялгаатай үгс хэлсэн бөгөөд "Рамадан сар эхлэх үед тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаа хэдий ч тохиролцоонд хүрэхгүй байх магадлалтай" гэжээ. Энэ долоо хоногийн эхээр өөрийнх нь мэдэгдсэнчлэн ирэх даваа гараг гэхэд тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа эсэхийг нь асуухад Ж.Байден тэгэх шинжгүй бололтой байна гэж хариулсан байна. 

Түүний хэлсэн үг нь АНУ, Египет, Катар, Израил, Хамас бүлэглэлийн хооронд олон долоо хоногийн турш үргэлжилж буй хэлэлцээний явцыг тодорхойлсон нэлээн бодитой хариулт байлаа. Барьцааны хүмүүсийг суллах, байлдааны ажиллагааг зургаан долоо хоногийн хугацаанд зогсооход зуучлахад хэчнээн хүндрэлтэй байгааг энэ мэдэгдэл харуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19