Dark Light
Спорт | 2026-10-30

БОЛОРТУЯА ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Казахстаны Астана хотноо зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Аврагч” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд талбайн эзэн орны бөх Алтын Шагаеваг цэвэр ялж, дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны тамирчны өрсөлдөгчөөр манай бөх Хүрэлхүүгийн Болортуяа тулсан юм. Барилдааны нэгдүгээр үед манай тамирчин цагнаас өмнө цэвэр ялснаар, Казахстаны бөх тус тэмцээний тавдугаар байрт шалгарлаа.

Манай тамирчин хүрэл медалийн төлөөх барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч Казахстаны бөх, U23 насны ДАШТ-ий хүрэл, U20 насны ДАШТ-ий мөнгөн медальт Алтын Шагаеваг ийн ялсанаар дэлхийн медальтны эгнээнд багтлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08