Dark Light
Нийгэм | 2024-06-07

АН-аас өрсөлдөх 126 нэр дэвшигчид батламж гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх 126 нэр дэвшигчид батламж гардууллаа.

Ардчилсан намаас олныг төлөөлөх аргаар сонгогдох тойргийн 78 нэр дэвшигч, хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдох намын жагсаалтын 48 нэр дэвшигчид Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр батламж гардуулж, ирж буй сонгуульд эрч хүчтэй, амжилт, ялалтаар дүүрэн байхыг хүслээ.

Ардчилсан намаас энэ удаагийн сонгуульд өнгөрсөн 8 жилийн алдааг засах, нас насны төлөөлөл, тэр дундаа ид хийж, бүтээх залуучуудаа дэвшүүлж буйгаа онцлон зарласан бол салбар, салбарын төлөөллүүдийг нэр дэвшүүлсэн нь бодлогын өрсөлдөөн бий болгоно гэдэгт итгэлтэй байна хэмээн Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр тус үеэр илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10