Л.Оюун-Эрдэнийн хүүхдийн өндөр үнэтэй тансаглалын талаар өрөөл бусад нь биш өөрөө л хариулах ёстойг Б.Батцэцэг сайд сануулсан нь анхаарал татаж байна. Б.Батцэцэг Засгийн газрын гишүүн ч гэлээ танхимынхаа тэргүүнээс зарчим, ёс зүй нэхлээ. Бусдаас нэхэх дуртай ёс зүйгээ өөрөө биелүүлэхийг Б.Батцэцэг сайд шаардаж буй нь зарим сайд нарын улаан хамгаалагчийн ухвар мөчид үг, үйлдлээс ялгаатай байна. Л.Оюун-Эрдэнийн хүү ажил, сургуульгүй О.Тэмүүлэнгийн өндөр үнэтэй бэлэг сэлт, үрэлгэн тансаглал, найз охин Ө.Өгөөмөрийнх нь гайхуулсан зураг, бичлэг бүхий баримтууд олон нийтийн эгдүү, жигшлийг төрүүлээд байгаа юм.
“Огцрох амархан” уриатай залуучуудын тэмцэл үргэлжилж, цахим сүлжээнд олон иргэд үзэл бодол, жигшил зэвүүцлээ янз бүрээр илэрхийлж байна. Л.Оюун-Эрдэнээс орлогоо нотлохыг шаардсаар байтал өмнөөс нь худ нь болох Ч.Өгөөдэйбаатар, шадар сайд нар нь хариулахыг оролдож байгаа нь олон нийтийн бухимдлыг улам өсгөж байна. Зардал нь баримтаар нотлогдсон атал орлого нь одоо хүртэл тодорхойгүй, Л.Оюун-Эрдэнэ олон нийтийн шаардлагаас зугатсаар байгаа юм.