ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тэргүүтэй удирдлагууд “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн бокс, жюү жицү, чөлөөт бөх, жүдо бөхийн баг тамирчдад баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр МҮОХ-ны удирдлагууд тамирчид, дасгалжуулагчид болон багийн нийт бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, эх орныхоо нэрийг тивийн наадамд өндөрт өргөж, медалийн тоог нэмэгдүүлж буйд баяр хүргэлээ.
Мөн цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэж, "Лос Анжелес-2028" олимпын наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөв.
АДМИН







Спорт




