Dark Light
Спорт | 2026-10-03

УЛСЫН АРСЛАН Б.БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЖ, УЛСЫН АРСЛАН Э.БАТМАГНАЙ ҮЗҮҮРЛЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Нутгийн Буян Группийн 30 жилийн ойд зориулсан намрын нээлтийн Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Мах Импекс ХК, Батхаан Ойл ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын арслан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Энхтүвшингийн Батмагнай үзүүрлэв.
Их шөвөгт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Сүүнгийн Туяа ХХК, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, Булган дэвжээний бөх, улсын шинэ харцага Б.Түвшинтөгс, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Апу ХК-ний бөх, улсын шинэ начин Н.Амгаланбаатар нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын арслан Э.Оюунболд, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын начин Э.Сумъяабат нар үлдэв.
МҮБХ-ны Алтан түнш байгууллага "Нутгийн буян" группийн 30 жилийн ойг тохиолдуулан тус компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Л.Бат-Оршиход түрүү жилийн Алтан цомын барилдаанд тус компанийн нэр дээр барилдсан “Хубилай хаан” багийн хамт олон хүндэтгэл үзүүлсэн юм.
Дараагийн барилдаан маргааш буюу аравдугаар сарын 04-ний 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаанаар үргэлжилнэ.
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19