Dark Light
Нийгэм | 2025-05-16

УЛИАСТАЙ ЧИГЛЭЛД VIP АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж, иргэдэд ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Гранд автобус” ХХК-иас 28 хүний суудалтай, хагас унтлагын VIP автобусаар “Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай сум” чиглэлд үйлчлэхээр бэлтгэл хангаад байна.
VIP автобусны онцлог:
  • Суудал нь 45 градус налах түшлэгтэй
  • Хөл амраагчтай
  • Зорчигч бүрийн суудал дээр дулаан хөнжил
  • Суудал бүрт гар утасны цэцэглэгч
  • 24 цагийн сүлжээ буюу starlink сансрын интернэттэй бөгөөд зорчигчдод үнэ төлбөргүй халуун хүйтэн ус, кофегоор үйлчлэх зэрэг олон давуу талтай юм.
Уг үйлчилгээг 2025 оны 05 сарын 19-ний өдрөөс эхлэх бөгөөд долоо хоног бүрийн ДАВАА, ЛХАГВА, БААСАН, НЯМ гарагуудад 12.00 цагаас Улаанбаатар хот болон За.Улиастай сумаас зэрэг хөдөлнө.
Үйлчилгээний хөлс: Нэг талын зорчих тасалбарын үнэ том хүн 136.000, хүүхэд 68.000 мянган төгрөг байна.

Эх сурвалж | АТҮТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00