ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа: Улаанбурханы батлагдсан тохиолдол нийт 1964 болсон байна. Үүнээс 1390 тохиолдол нь эмчлэгдээд эмнэлгээс гарсан. 24 цагт 73 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотоос гадна 11 аймагт өвчний тохиолдлууд бүртгэгдээд байгаа. Насны хувьд дийлэнх хувийг 10-14 насныхан эзэлж байна. Хамгийн түрүүнд ванцинд хамрагдах ёстой. Вакцин хийлгэх насанд хүрээгүй, вакцин хийлгээгүй хүмүүс хүүхдүүд энэ өвчнөөр хүндэрч байна.
Нийгэм | 2025-05-16
Сэтгэгдэл бичих