Dark Light
Нийгэм | 2025-05-21

2030 ОН ГЭХЭД 2 САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхий даяар 100 гаруй салбартай, олон улсын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг, дэлхийн хамгийн нөлөө бүхий зөвлөх байгууллагуудын нэг “Бостон консалтинг” групптэй хамтран “Монгол Улсын аялал жуулчлалын дунд хугацааны стратеги”-ийг боловсрууллаа.

2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдах “Монголын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалтын төв”-ийн нээлтийн арга хэмжээний үеэр “Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги” болон аялал жуулчлалын салбарт олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг салбарын албан хаагчдадаа дэлгэрэнгүй танилцуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, цар тахлын дараа богино хугацаанд жуулчдын урсгалыг сэргээх зорилгоор 2023-2028 оны “Монголд зочлох жил” болгон зарлаж, нэгдсэн бодлогоор гадаад сурталчилгааг эрчимжүүлэх хүрээнд “GoMongolia” хөтөлбөрийг хэрэгжүүлж, жуулчид хялбар аялах нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Эдгээр арга хэмжээний үр дүнд манай улс 2024 оны жуулчдын тоо цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулахад 41 хувиар өсөж, эдийн засагт 1.6 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн.

“Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги"-ийн хүрээнд 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авч, эдийн засагт 3-4 тэрбум ам.долларын экспортыг бий болгож, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлэх зорилго тавиад байна. Энэхүү аялал жуулчлалын стратегийн эрхэм зорилго бол “Монгол Улсыг байгаль, адал явдал, соёлын өв, амарлихуйн аялал жуулчлалаар дэлхийд тэргүүлэх газар болгон тогтвортой хөгжүүлж, сурталчлах” юм.

Энэхүү эрхэм зорилгод хүрэхийн тулд Монгол улсын аялал жуулчлалын үндсэн 13 голлох зах зээлд анхаарлаа төвлөрүүлж, эрэлт хэрэгцээний долоон сегментэд зориулсан аялал жуулчлалын хөгжлийн саналуудыг болон стратегид тодорхойлсон 14 зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна. Тухайлбал, дэд бүтцээ хөгжүүлэх, зам, тээврийн холболтыг сайжруулах, олон улсын маркетинг сурталчилгааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зэрэг ажлууд багтана.

Энэхүү стратегийг хамтран боловсруулсан “Бостон консалтинг” группийн мэргэжилтнүүд, аялал жуулчлалын салбарын оролцогч талууд, холбогдох Яамд, агентлагууд, тур операторууд, иргэний нисэхийн газар, олон улсын байгууллагуудад талархал илэрхийлье.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00