Dark Light
Нийгэм | 2025-11-21

Н.АЛТАНХУЯГ “ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН” ОДОНГООР ШАГНАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар  хуралдаан Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Ардчилсан намын дээд шагнал болох “Их Эзэн Чингис хаан” одонгоор Н.Алтанхуягт шагнагдлаа. 
Тэрбээр Ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг юм.  
Н.Алтанхуяг нь 1990 оноос хойш 4 удаа Ардчилсан хүчнүүдийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Намын аппаратыг зангидаж, ажлын хүндийг нугалдаг энэ албыг хашсан тэрээр намын нөхдийнхөө итгэл, хүсэлтээр ээдрээ, зөрчилтэй, хүнд үед амжилттайгаар ажилласан. 
Н.Алтанхуяг нь бодлого тодорхойлогч, төлөвлөгч, зохион байгуулагч, холбон тоглогч, манлайлагч багийн тоглогч юм. 
Түүний тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар шударга ёсыг тогтоож, Монголчууд байгалийн баялагтаа эзэн болж, дундаж давхаргаа босгохын төлөө сэтгэл гарган зүтгэж ажилласан. 
Тэрбээр Ардчиллын ялалтыг дархалсан 5 ялалтын эзэн юм. 
1. 2009 он – Бид Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав. 
2. 2012 он – Бид УИХ-ын сонгуульд ялалт байгуулав. 
3. 2012 он – Бид Нийслэлд анх удаа ялалт байгуулав. 
4. 2012 он – Бид аймаг, орон нутгийн сонгуульд ялалт байгуулав. 
5. 2013 он – Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23