Dark Light
Нийгэм | 2025-05-23

10 НАСТАЙ ХҮҮХЭД БУСДЫН МАШИНЫГ УНАЖ ЗУГТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт машиндаа суулгасан байсан бага насны хүүхэд Тоёота 41 маркийн тээврийн хэрэгслийг унаад зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын ажиллагаагаар 10 настай Э нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д-ийн тээврийн хэрэгсэлд “Жоохон сууж дулаацаад бууя” гэж хэлэн сууж тээврийн хэрэгслийн эзэмшигчийг дэлгүүр орсны дараа машиныг нь зөвшөөрөлгүйгээр унаад явсан байна.
Мөн дээрх бага насны хүүхэд нь урьд өмнө нь 3 иргэний асаалттай үлдээсэн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр унаж яван, бусдын тээврийн хэрэгслийг зам дагуу орхиж явсан үйлдэл тогтоогдоод байна.
Иргэн та өөрийн тээврийн хэрэгсэлдээ танихгүй хүн үлдээхгүй байх мөн зам дагуу дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ тээврийн хэрэгслээ асаалттай онгорхой үлдээхгүй байж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00