ХӨСҮТ-өөс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дарга Э.Анхбаяр: Улаанбурханы өвчлөл сүүлийн үед эрс нэмэгдсэн. 2025 оны хоёрдугаар сарын 18-наас хойш бүртгэгдсэн тохиолдол 2928 болоод байна. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 450, ХӨСҮТ-д 340 нь эмчлүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт болох дөхөж байна. Хүүхдийн баяр дөхсөн. Хүүхдийн зуслан амралтууд ажиллахад бэлэн болж байна. ХӨСҮТ-өөс зөвлөгөө, зөвлөмжүүдийг хүргүүлж байгаа. Хүүхдийн зусланд вакцинд хамрагдаагүй хүүхдийг авахгүй байх, ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалтад халдвар хамгааллын дэглэмийг барьж, агааржуулалтыг сайн хийгээрэй гэж зөвлөгөө өгсөн. Нийт тохиолдлын 77 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 9 дүүрэгт тархалт өндөр явагдаж байна. Улаанбурханы хүнд тохиолдлууд ХӨСҮТ-д их байгаа. Эрчимт эмчилгээний тасагт 10 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс маш хүнд 3 хүүхэд байгаа.
Урьд шөнө Чингэлтэй дүүргээс 4 настай хүүхэд менингококкт халдварын сэжигтэй тохиолдлоор ирж үзүүлсэн. Тус сэжигтэй тохиолдол шинжилгээгээр батлагдаж, ХӨСҮТ-д эмлүүлж байна.
Эх сурвалж
| ХӨСҮТ
|