Dark Light
Нийгэм | 2025-05-23

Г.ОТГОНТАМИР: ЗУСЛАН, ХӨДӨӨ ОРОН НУТАГ ЯВАХ ХҮМҮҮС ӨНӨӨ ОРОЙ ХӨДӨЛГӨӨН ҮЙЛДЭЭРЭЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Маргааш “Автомашингүй өдөр” тохионо. Энэ өдөр Тээврийн цагдаагийн алба хэрхэн ажиллах талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа.
-Автомашингүй өдрөөр ТЦА-ны алба хаагчид хэрхэн ажиллах вэ?
-Энэ жил Улаанбаатар марафон шинэчилсэн маршрутаар гүйхээр болсон. Иймээс гүйлтийн тойрог томорч, хаах замууд ч хүрээгээ тэлсэн. Улаанбаатар марафон-2025-д энэ жил 38 орны марафончид оролцохоор бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Мөн манай улсаас мэргэжлийн хэт холын зайд гүйх тамирчид маш олон байгаа тухай мэдээлэл ирсэн. Тэгэхээр ТЦА бүрэн бүрэлдэхүүнээрээ олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажиллах юм.
-Зам хаах үед цахилгаан скүүтер, суррон зэргийг оруулах уу?
-Цахилгаан хэрэгсэл огт нэвтрүүлэхгүй гэдгийг иргэд нийтэд анхааруулмаар байна. Суррон, цахилгаан скүүтер зэргээр зам талбайд явганаар зорчиж байгаа бага насны хүүхэд болон иргэдийг дайрч, бэртэх гэмтэх тохиолдол урьд урьдны жилүүдэд цөөнгүй гарч байсан. Иймд цахилгаан скүүтер, суррон зэргийг хориглож байгаа. 
-Иргэдэд анхааруулах зүйл юу байна вэ?
-Маргааш өглөө 06:00-18:00 цаг хүртэл үндсэн замуудыг хаах учир энэ үеэр хөдөө орон нутаг явах, зуслан болон хол ойрын замд гарахаар төлөвлөсөн бол өнөө орой хөдөлгөөн үйлдэхийг анхааруулмаар байна. Өглөө эрт зам хаах учир хотын төвд машинаа байрлуулсан хүмүүс хотоос гарах боломжгүй болохыг онцгойлон анхааруулмаар байна.  
Хязгаарлалт эхэлж буй уулзвар болон замууд:
Цэцэг төвийн уулзвар
Зоос гоёлын уулзвар
Сансарын имартын уулзвар
Бөхийн өргөөний уулзвар
Зүүн 4 замын уулзвар
Нарантуул захын уулзвар
Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц
Дүнжингаравын урд зам
Улиастайн уулзвар 
Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам
Маршалын гүүрний хойд уулзвар 
Хоум плаза
Гандигийн гудамж
Олимпын гүүр
Гадаад хэргийн яамны уулзвар
Сүхбаатарын Талбай
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00