Dark Light
Нийгэм | 2025-05-23

ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай хамтарч зөрчилгүй тээврийн хэрэгслийн жолооч аяны хүрээнд “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээний гол зорилго нь олон улс болон улсын чанартай авто замаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, стандартад заагдсан хэмжээнээс илүү ачаа ачиж тээвэрлэлт хийж байгаагаас шалтгаалан зорчих хэсэгт эвдрэл, гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

Та бүхэн том оврын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо: 

  1. Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон жин тонн даац хэтрүүлэхгүй байх,
  2. Тээврийн хэрэгслийн гурван талд зориулалтын цацруулагчтай туузан наалт наах
  3. Арын болон оврын гэрэл, улсын дугаарын болон тоормосны гэрэл гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах,
  4. Түр болон удаан хугацаагаар зогсох бол заавал зорчих хэсгийг бүрэн чөлөөлөх,
  5. Шөнийн цагаар холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлж хөдөлгөөнд оролцох,
  6. Хийн тоормостой бол хийн даралтаа тогтмол шалгаж байх,
  7. Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын зогсолтын тэмдгээ дүрэмд зааснаар байрлуулж аюулгүй байдлаа хангах бүх нөхцөлийг бүрдүүлэх,
  8. Асгарах, урсах төлөвийн ачаа тээвэрлэх бол ачааны бүтээлэг, татлага зэргээр унах асгарах эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00