Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн У.Хүрэлсүхийн санаачлагаар Монгол Улс 2030 он хүртэл “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид улиас модны 10.000 ширхэг суулгацыг тарилаа.
Алба хаагчид Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн хашаанд усалгааны системийг байршуулан, улиас модны суулгацыг тарьж, усалгаа тордолгоо хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд энэ хаврын мод тариалалтаар 10.000 улиасны суулгац, 3000 бургас тарьсан байна.



