Dark Light
Нийгэм | 2025-06-18

Х.МӨНХЗУЛ: НАСЖИЛТААР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХЫГ ХОРИГЛОСОН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ КОНВЕНЦ БАЙХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
ХЭҮК-оос "Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форумыг 2025 оны зургадугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Комиссын гишүүн Х.Мөнхзул мэдээлэл өглөө.
Сүүлийн жилүүдэд улс орны онцлог ялгаанаас үл хамааран насжилтын асуудал дэлхий нийтийн томоохон асуудал болж нийгэм, эдийн засгийн сорилуудыг авчирч байна. Ялангуяа зүүн өмнөд азийн орнуудад төрөлт буурч, ахмад настны нийт хүн амд эзлэх хувь эрчимтэй өссөн. 2025 он гэхэд ази номхон далайн орнуудын ахмад настны тоо 2 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан. Монгол Улсад 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь ахмад настан болно гэсэн тооцооллыг гаргаад байгаа. Ахмад настныг ялгаварлан гадуурхаж нийгмийн үйлчилгээнд үл үзэгдэгч мэтээр хандаж ирлээ. Ахмад настны эрхийг хамгаалах, тэдний онцлог хэрэгцээнд хүрч чадахгүй, насжилтаар ялгаварлан гадуурхахыг хориглосон олон улсын гэрээ конвенц байхгүй. Тэгэхээр улс орнууд үүн дээр онцгой анхаарал хандуулах шаардлага бий болсон. Тиймээс "Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форумыг зохион байгуулахаар болсон. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14