Dark Light
Нийгэм | 2025-06-18

МҮЭХ-НЫ ГИШҮҮД: ҮЭ-ИЙН БАЙГУУЛЛАГА УЛС ТӨРИЙН ГИШГҮҮР БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал, цуглааны талаар мэдээлэл хийлээ. 
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өөрийн дүрмээ хэрэгжүүлдэггүй. Хэрэгжүүлэхгүй байгаа нь 200 мянган хүний эрх ашгийг хөндөж байна хэмээн тэд үзэж байна. ҮЭ-ийн гишүүд “МҮЭХ 200 мянган гишүүнтэй ч 200 хүнийг л цуглуулж, 0.1 хувь нь л үйлдвэрчний эвлэлийн их хурлыг хийдэг. Тэр нь хаалттай, хязгаарлагдмал болдог. Их хурлаараа холбооны ерөнхийлөгч болон 4 жил 200 мянган хүнийг төлөөлж ажиллах төлөөлөгчдийг сонгодог. 200 хүнээс сонгогдсон ерөнхийлөгч ҮЭ-ийн байгууллагыг биш улс төрийн байгууллагыг төлөөлдөг. УИХ-ын гишүүн болдог. Үе үеийн МҮЭХ-ны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн болж ордонд суудаг. Хамгийн сүүлийн жишээ нь Эрдэнэбат гишүүн. МАН-ын жагсаалтаар гараад сууж байгаа. Тиймээс их хурлыг 200 мянган гишүүний дунд зарлахыг шаардаж жирийн гишүүд хэвлэлийн хурал хийж байна.  ҮЭ-ийн жирийн гишүүд бид улс төрийн гишгүүр болж байгаа ҮЭ-ээ авч үлдэх үндсэн дүрмээр нь, үндсэн журмаар нь гишүүддээ ээлтэй үйлчилдэг байгууллага болгохын төлөө тэмцлийн арга хэмжээг эхлүүлж байна” гэв. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14