Dark Light
Нийгэм | 2025-06-18

ХАЛИУН БУГА, БОР ГӨРӨӨС, ЦАГААН ЗЭЭР АГНУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны “Хуваарь батлах тухай” А/242, дугаар тушаал, Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны А/339 дугаар захирамжаар 2025 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын “Бардан хээр морьт”-ын агнуурын бүс нутгаас Тусгай зориулалтаар Халиун буга 2, Бор гөрөөс 2, Цагаан зээр 50 толгой агнах зөвшөөрөл олгох нээлттэй дуудлага худалдаа зарлаж байна.

Нээлттэй дуудлага худалдааг шинэчлэн найруулсан “Амьтны тухай хууль”, “Зөвшөөрлийн тухай хуулийн” хүрээнд 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын 241 тоотод хурлын танхимд цахимаар зохион байгуулна.

Дуудлага худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ Dornodbog@gmail.com хаягаар ирүүлнэ.

Дуудлага худалдаагаар агнах амьтны босго үнэ:

“Амьтны тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29I.1, 29I.14 хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолын дагуу дагуу экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувиар тооцож босго үнийг тогтооно.

Дэнчингийн хэмжээ: Амьтны тухай хуулийн 291.4. дах заалтын дагуу анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оролцогч нь дуудлага худалдаа эхлэх босго үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг дуудлага худалдаа эхлэхээс 24 цагийн өмнө дуудлага худалдаа зохион байгуулагчийн холбогдох дансанд байршуулна.

Дэнчин: Тухайн амьтны босго үнийн 10 хувь байна. Амьтны нэр Экологи эдийн засгийн үнэлгээ 20%

  • Халиун буга 12,700,000 2,540,000
  • Бор гөрөөс 645,000 129,000
  • Цагаан зээр 997,000 199,400

Нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах цахим хаяг:

Дуудлага худалдаанд оролцохоор хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах цахим хаягийг тухай бүрд нь хүргүүлнэ.

Нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдын бүрдүүлэх материал:

  1. Нээлттэй дуудлага худалдаанд оролцох хүсэлт /ААНБ албан тоотоор, иргэн өргөдөл/, дэнчин төлсөн баримт эх хувь цахимаар, хуулбар байж болно.
  2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар.
  3. Хуулийн этгээд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд төлөөлж буй этгээдийн гэрчлэх нотариатаар батлуулсан итгэмжлэл.
  4. Дэнчинг /MN030090100070013401 төрийн сан банк/ Байгаль орчны газрын тоот дансанд байршуулна.
  5. Нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдыг 2025 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн цахимаар бүртгэнэ.
  6. Нээлттэй дуудлага худалдааны бүртгэлийг 2025 оны 06 сарын 30-ны өдрийн 17:00 цагт хаана.
  7. Нээлттэй дуудлага худалдаа 2025 оны 07 сарын 02-ны өдрийн 10:00 цагт эхэлнэ.
  8. Нээлттэй дуудлага худалдаанд бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн бичиг баримт дутуу, шаардлага хангаагүй тохиолдолд дуудлага худалдаанд оруулахгүй.
  9. Нээлттэй дуудлага худалдаанд бүртгүүлсэн дарааллаар файзын дугаар олгоно.
  10. Багц тус бүрийн дуудлага худалдаанд хоёроос доошгүй иргэн, аж ахуй нэгж оролцоно.

Эх сурвалж | Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14