Dark Light
Нийгэм | 2025-06-19

“УРАН ЖОЛООДЛОГО-2025” ТЭМЦЭЭН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр баталсан “Хариуцлагатай ахлагч” аяны хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “Уран жолоодлого-2025” тэмцээнийг /2025.06.18/ зохион байгууллаа.

“Уран жолоодлого-2025” тэмцээний зорилго нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг шалгах, хурд хүч, авхаалж самбааг сорих, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, ажиллах чадавх, идэвх, албандаа хандах итгэлийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

Энэхүү тэмцээнийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн шалгалт, техникийн эвдрэл, гэмтлийг тогтоох, уран жолоодлого, тээврийн хэрэгслийн дугуйг солих зэрэг төрлүүдээр зохион байгуулав.

Тэмцээний “Тэргүүн байр”-т Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын албаны Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Сүхбат;

“Дэд байр”-т мөн албаны цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч М.Моломжамц;

“Гутгаар байр”-т Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Ө.Баянхүү нар шалгарлаа.

Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 18 анги, байгууллагын 30 алба хаагч оролцож, өөрсдийн хурд хүч, авхаалж самбаагаа сорив.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14