Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний яаманд ажиллалаа. Энэ үеэр албаныханд үүрэг даалгавар өгч, үг хэлсэн юм. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ерөнхий сайд Г.Зандашатар: Эрчим хүчний сайдын даалгавраар ажлын хэсэг гарах байх. Техник тоног төхөөрөмж, хувь хүний хариуцлагатай холбоотой асуудал шалгагдаж байна. Энэ үйл ажиллагааны эрчим хүчний салбарт мэргэжлийн хөндлөнгийн хяналт шалгалт. Нэг талаараа хийдүүлж, нөгөө талаараа давхардуулж мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын өдөр тутмын ажиллагаанд хүндрэл учруулах болсон байна гэж дүгнэж байна. Ер нь манай эрчим хүчний салбарт ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй, аль эсвэл албан тушаалын зөрөлдөөнөөс үүдэлтэй ийм зөрчилдөөн сүүлийн 20 жил явж ирсэн. Тавдугаар цахилгаан станц барих асуудал одоог хүртэл тасалдсан. Миний мэдэхийн 1987 онд таван жилийн төлөвлөгөөнд Багануурын цахилгаан станц барих Засгийн газрын шийдвэр гарч байсан юм байна лээ. Засаг төр задраад шилжилт болоод энэ асуудал хаягдсан. Тэр үед тавдугаар цахилгаан станц төлөвлөгдсөн ажил. Тэр төлөвлөлтийн дараа Тавантолгойн цахилгаан станц төлөвлөгдсөн. Дараа нь барих газраа шийдчихсэн Тавдугаар цахилгаан станцаа барина гээд явж байтал Багануур цахилгаан станц барина гээд л цохиод унагаачихсан. Багануурын цахилгаан станцыг дараа нь бас болохгүй байна гээд унагаачихсан. Сая бас тавдугаар цахилгаан станцын тендер зарлагдаад бас л явдаггүй. Энэ бол манай эрчим хүчний салбарт олон жил бугшсан. Нөгөө талаас ашиг сонирхлын зөрчил. Том утгаар нь авч үзвэл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд эрчим хүчний эрсдэл үүсгэх нөхцөл байдлыг бий болгож байна. Энэ талаар үе үеийн сайдууд анхаарч ажиллаж ирсэн. Нэн ялангуяа энэ том зургийг одоогийн сайд харж, шийдэл гарцыг нь хайж байгаа учраас улируулан томилсон. Нэгдсэн удирдлагатай байх зарчмыг, дотор байгаа том зургийг олж харж байгаа прагматик хүн учраас удирдлагын, бизнесийн зарчмын ажиллагааны хувьд зөв зохион байгуулалтад оруулах санаачилга дэвшүүлсэн учраас үргэлжлүүлж ажиллуулах шийдвэр гарсан. Сайдаа дэмжиж нэг толгойтой ажиллах хэрэгтэй. үүнийг би хатуу анхааруулж байгаа. Ингэхгүйгээр эрчим хүчний салбарын мөнгө цаас шийдэгдэхгүй. Сайдад 100 хоногийн даалгавар өгнө. Зургаан сарын хугацаатай энэ дэглэм ажиллана. Дахиад нэг сайдын дахиад энэ байдлыг нь ойлгох гэсээр байтал аль нэгийнх нь ашиг сонирхлын зөрчилд ороод эрчим хүчний салбар бүр дампуурна. Ийм учраас тогтвортой байдал чухал байна. нэгдсэн бодлого нэг толгой чухал байна. ийм учраас эрчим хүчний салбарт үндсэнд нь онцгой дэглэм тогтоож байна. Ийм их баялагтай, нүүрстэй нарны эрчим хүч, байгалийн баялагтай улс байж эрчим хүчний хамааралтай. 190 сая долларын эрчим хүч импортолж байна. Энэ өвлийг яаж давах вэ. Энэ эрсдэлт байдал үргэлжлүүл Улаанбаатар хот хөлдөх үү, дулааны хангамж яах вэ. Цахилгаан эрчим хүчний хангамж яах вэ. Эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон. ийм учраас салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, дулааны цахилгаан станцууд дээр онцгой дэглэм тогтоож байна гэж ойлгож үзэх нь. Хууль эрх зүйн үүднээс үүнийг ДЦС-3-т гэж хэлж байгаа боловч бүх дулааны эх үүсвэр, үйлдвэрлэлийн Багануурын уурхайгаас авхуулаад эх үүсвэр үйлдвэрлэл дамжуулах түгээх бүхий л шатанд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нэг толгойтой нэг зарчимтай дэглэм тогтооно гэж ойлговол зохино. Энэ хүрээнд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх хэрэгтэй. Авлигаас ангид байх ёстой. Ганцхан үндэсний аюулгүй байдал, олон түмнийхээ эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэхийн төлөө тог гал алдахгүй байх нь чухал. Эрчим хүчний аюулгүй байдлын чухал төслүүд болох сэргээгдэх эрчим хүчний төсөл, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, тавдугаар цахилгаан станц гээд энэ бүх ажлууд хийгдсэн байх ёстой. Одоо бид гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний системтэй зэрэгцэн ажиллах нарны үүсгүүр суурилуулж, 50-80 өрхийн дунд батарей үүсгүүр байрлуулах, шийдлийн тухайд, орон сууцжуулах тодорхой шийдэл дагаад явж байна. үүнд эрчим хүчний хангамж тодорхойгүй байна. орон сууцжуулалтын банк нарны зайн үүсгүүрээр эко орон сууцууд, хувийн хаус, айл өрхүүд гэр хороололд хэрэгжүүлбэл 271 гВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 233 мянган тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Үүнд хөнгөлөлттэй зээл олгохоор олон улсын байгууллагуудтай ярилцаад явж байна.
Монголчууд олон толгойтой байх тусмаа эвдрэлцэж, эвдрэлцэх тусмаа мөхөж байсан. эвлэхдээ бид үржүүлэхийн хүрд. Эвдрэхдээ бид хуваагдахын хүрд гэж түүхэн сургамжийг дахин давтаж хэлмээр байна. Эвлэрэхдээ эзэн Чингисийн монгол байсан. эвдрэхдээ бусад улсын боол монгол болж байсан. Хараат монгол болж байсан.
Эрдэнэт хүний амь нас эрсдээд байна. Улсад маш их хэмжээний хохирол учраад байна. Өмнө нь Тавантолгой дээр онцгой дэглэм тогтоож байсан. Туршлага бий. Тэнд эрдэнэт хүний амь, монгол хүний амь эрсдээгүй. Бусад станцууд дээр ямар эрсдэл гарахыг тааж мэдэшгүй. Энэ байдлаараа байх юм бол. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангахад шөнө ч нойр хүрэхгүй байна. Миний нойр хүрэхгүй байхад та нарын хоолойгоор хоол ч давахгүй байх гэж бодож байна. Олон санал бодол байж болно. Ардчилал байж болно. Гэхдээ эрчим хүчний салбар төрийн онцгой объект. Онцгой чухал газар. Одоо онцгой дэглэмээр нэг бодол санаагаар ажиллах шаардлагатай.