Dark Light
Нийгэм | 2025-06-19

СКҮҮТЕР: ЭРХ ЧӨЛӨӨ ЮҮ, ЭСВЭЛ ЭРСДЭЛ ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Сүүлийн үед Улаанбаатарын гудамжинд цахилгаан дугуй, скүүтер өргөн нийтийн хэрэглээ болсон. Түрээсийн апп нээгээд, товч дараад л бол оо. Нэг төрлийн “эрх чөлөө”, бас цаг хэмнэх гарц. Гэхдээ асуудал мэдээж байна. Ямар ч хяналт алга. Хяналтгүй давхиж яваад хүн мөргөх, унаж бэртэх гээд хэцүүхэн юм их болж байна. Хүүхдүүд ч унаж яваад их осолдсон харагдана. 

Цахилгаан скүүтерийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ямар ч дүрэм, журамгүйгээр замын хөдөлгөөнд оролцож буй нь хотын иргэдийн амь нас, эрүүл мэндэд бодит эрсдэл дагуулж байгаа нь нууц биш.

Тиймээс энэ чиглэлээр ажиллаж буй ажлын хэсэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Өөрчлөлт нь юу вэ?

  • Цахилгаан скүүтерийг 16 наснаас дээш,

  • Цахилгаан дугуйг 18 наснаас дээш хүн унах эрхтэй болно.

  • Унах хурдын дээд хязгаар тогтооно (жишээ нь, 25км/цаг).

  • Зөвхөн тодорхой зам, эгнээгээр зорчих нөхцөлтэй.

  • Түрээсийн үйлчилгээ үзүүлэгчид тусгай зөвшөөрөлтэй ажиллана.

  • Жолоочийн үүрэг, хориглох зүйлсийг хуульчилна.

Цахилгаан скүүтер унасан хүн яг одоо зам дээр яваа мянга мянган машин, автобус, мотоцикль, дугуй, явган зорчигчидтой нэг замаар явж байна. Гэхдээ тэдний аюулгүй байдлыг хамгаалах хууль, хяналт үгүйлэгдэж байна. Тээврийн цагдаагийн газрынхан хүртэл “скүүтер унасан иргэн гэдэг бол зам дээр хутга бариад гүйж яваа хүнтэй адилхан” гэж тодорхойлсон.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14