Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 2.6 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус хорооны "Шонхор" худалдааны төвөөс 640 хүүхдийн суудалтай сургууль хүртэлх авто замын гүйцэтгэгчээр "Экспресс зам" ХХК ажиллаж буй. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа тус авто замыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна.
Нийгэм | 2025-06-19
Сэтгэгдэл бичих