Dark Light
Нийгэм | 2025-06-19

АХМАДАД ЭЭЛТЭЙ НИЙГМИЙГ БҮТЭЭЕ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх” сэдвийн хүрээнд Ази номхон далайн бүсийн форум  Улаанбаатарт болж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул өнөөдөр (2025.06.19) тус форумын салбар хуралдаанд панелистаар оролцож, ахмадуудад үзүүлж байгаа төрийн үйлчилгээ, нийгэм хамгааллын талаар мэдээлэл өглөө. Ахмад настан, түүний эрх, аж байдалтай холбоотой тулгамдсан олон асуудал улс орон бүрд харилцан адилгүй байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч суурь үндэс нь насжилтаас үүдэлтэй шийдвэрлээгүй орон зай болж байгааг форумын үеэр онцоллоо.   
2020 онд манай улсын нийт хүн амын 4.2 хувийг ахмад настан эзэлж байсан бол   2045 онд 10.8 хувь, 2050 онд 12.0 хувь болж нэмэгдэхээр байна. Тиймээс хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээ авч, улс орны эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амын орлого, амьжиргааг дээшлүүлэх, улмаар насжилтад бэлтгэх олон талт арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Манай улс 2024 онд УИХ-аар Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуульд идэвхтэй насжилт гэдэг “шинэ” ойлголт оруулж ирсэн. 
Ингэснээр ахмадуудын нийгмийн идэвхтэй байдлыг дэмжиж, хөдөлмөр эрхлэх боломж, орчныг бүрдүүлсэн. Тодруулж хэлбэл ахмад настнууд эрүүл мэндээ хамгаалж, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, өөрт хэрэгтэй орлогоо олж, амьдралын чанараа хадгалах боломжийг бүрдүүлсэн энэ хуулийн онцлог юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14