ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболдын тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар томилогджээ. Иймд түүний үүрэгт ажлыг дэд хурандаа Д.Мөнххуяг авахаар болсон байна. Дэд хурандаа Д.Мөнххуяг нь хэсгийн төлөөлөгч, эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч, эрүүгийн ахлах мөрдөгч, Санхүү, аж ахуйн албаны Төлөвлөлт, дотоод ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, Архангай аймгийн цагдаагийн газрын дарга, Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт ахлах байцаагчаар ажиллаж байсан. Цагдаагийн байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байгаа юм.
Нийгэм | 2025-06-19
Сэтгэгдэл бичих