Dark Light
Нийгэм | 2025-06-19

ХИЛЭНЦ: ЭРЧ ХҮЧТЭЙ ХҮМҮҮС ЭНЭ ӨДӨР ШАГНАЛАА АВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажилдаа өөрийгөө төвлөрүүлж байж амжилт олно. Урьд өмнөх ажлын үр дүнг үзэх боломж ирнэ. Үр бүтээлтэй ажиллах хүсэл байх тул ямар ч ажил сайн бүтнэ. Гадаад таатай нөхцөлд хувийн харьцаагаа бэхжүүлэхэд анхаар. Алсын үйл ажиллагааныхаа чиглэлийг зөв сонгосон эсэхдээ эргэлзэх болно. Судалгаанд тулгуурласан шийдвэр сэтгэл хөдлөлөөр гаргах үйлдлээс илүү үр дүнтэй байна.
 
Үхэр: Урьд өмнө сайн гүйцэтгэсэн ажлын үр дүн эерэг байдлаар амьдрал ахуйд нөлөөлнө. Нэрд гарсан хүмүүсийн хүрсэн амжилттай өөрийгөө харьцуулж урагшлах эрч хүчээ олж ав. Өнөөдөр та бусдын санаа бодлыг олж харж чадна. Хамтран ажиллаж буй хүмүүсийн ажил хэргийг өөр дээрээ хариуцах энэрэнгүй сэтгэл олны талархал хүлээнэ. Өөртөө тааламжтай бол ийм зүйлийг хийхээс бүү цааргал.
 
Ихэр: Зарим хүмүүсийн өөрийгөө үнэлэх чадвар муу байна. Өөрийн дотоод мэдрэмжээ алдвал аргаа барсан байдалд орно. Уран бүтээлч хүмүүсийн бүтээл туурвилд хэт сэтгэлийн хөдөлгөөн таагүй нөлөөлж болно. Өнөөдөр дотор эрхтнүүд өвдөх магадлалтай. Эрүүл мэндээ хамгаалж тос өөх ихтэй хоол болон архи согтууруулах ундаанаас хол бай.
 
Мэлхий: Ажил төрлөө цэгцэлж амжихгүй бол та ядаргаанд орох болно. Иймээс гаргасан цагийн хуваариа чанд мөрдөөрэй. Өнөөдөр шинэ санаа гарч ирнэ. Та туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авбал хэцүү байдлаас гарахад чинь тус болно. Ямар нэг сөрөг сэтгэл хөдлөлд автан, өөрийгөө бүү зовоо.
 
Арслан: Хоёрдмол зөрчилтэй өдөр. Хамтын ажиллагааны ашигтай гэрээ байгуулах боломжтой байна. Олон ажил амжуулахын тулд та өөрийгөө хэд хэд хуваагдахад ч бэлэн байна. Бүгд амжихгүй нь тодорхой тул заримыг хүчээр хаяж сур. Сэтгэл хөдлөл, хүсэл сонирхлоо хэт ил гаргалгүй барь. Тааламжгүй хэл аманд өртөхгүйн тулд гадаад нөхцөл байдалд сохроор бүү итгэ.
 
Охин: Аливаа зүйлд шударга хандахыг хүссэн ч бусад хүмүүс эсрэгээр нь хүлээн авна. Өнөөдөр цагаа хий дэмий өнгөрөөхөөс зайлсхий. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх арга бодож ол. Орлого тогтвортой болж ирвэл тодорхой мөнгийг тогтмол хадгалахыг хичээ. Үр шимийг нь та удахгүй мэдэрнэ. Таныг эсэргүүцдэг хүмүүсийн ч дотоод сэтгэлийг ойлгохыг хичээ.
 
Жинлүүр: Од эрхсийн нөлөөгөөр ирэх өөрчлөлтөөс айх хэрэггүй. Шинэ сорилтод бэлэн бай. Таны амьдралд сайхан сайхан, баяр баясгалан авч ирдэг зүйлсээ хайрлаж, халамжил. Улиг болсон үр дүнгүй цагийн хуваарь болон амьдралд саад учруулдаг хорт зуршлаа өөрчлөх цаг үе. Буруу зүйл хийсэн ч зорилго чинь зөвтгөх болно.
 
Хилэнц: Эрч хүчтэй хүмүүс энэ өдөр шагналаа авна. Зарим мөрөөдөл гар сунгаад хүрэхээр ойртсон мэт санагдав ч бүү тайвшир. Хэрвээ та өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлж чадвал аз амжилт хүлээж байна. Таны зан аашинд эсрэг тэсрэг шинжүүд илэрнэ. Сэтгэл хөдлөлөө эрүүл ухаанаар хяна. Таны гарт байгаа зэвсэг бол оюун ухаан байх болно.
 
Нум: Гэр бүлийн уур амьсгалыг сайхан болгох худалдан авалт хийх хэрэгтэй. Ойр дотнын найзуудтайгаа харилцаагаа сайжруулж, сэргээхэд таатай болохыг од эрхэс зөвлөж байна. Амьдралын сонирхолтой цаг үеийн нэг байх болно. Сайхан боломж олдвол алдаж болохгүй. Та бусдын анхаарлыг татаж чадна. Ирээдүйн амьдрал тань сайхан мэт санагдах болно.
 
Матар: Дандаа сайн сайхан бахгүй тул илүү тэвчээртэй бай. Таны хүсэл тэмүүлэлд буруу зүйл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч сур. Таагүй муу хүмүүс танд аюул учруулах магадлалтай. Бага зэргийн сөрөг үйлдэлд хариу яаран бүү хөдөл. Хэн нэг хүнтэй санамсаргүй холбоо тогтоовол таагүй байдалд орж болзошгүй.
 
Хумх: Ойрын үед санхүүгийн байдлыг тогтвортой болно гэж хэлэхэд хэцүү байх болно. Өөртөө тодорхой зорилтууд тавь. Ажил хэрэг болон гэр орондоо өөрчлөлт хийх үед гэнэтийн зарлага гарч болзошгүй. Материаллаг ашиг сонирхлоо хойш тавих хэрэгтэй байна. Шаардлагатай өөрчлөлт хийхийн тулд одооноос бичиг баримтаа сайн бүрдүүл.
 
Загас: Будилаантай эсвэл тодорхойгүй нөхцөлд орж алдаа гаргах магадлалтай учир чухал шийдвэр гаргахаас татгалзсан нь дээр. Албаны болон хууль хүчний байгууллагын хүмүүстэй харьцахдаа анхааралтай бай. Өнөөдөр ямар ч хөөрүү сэтгэл хөдлөл хэрэггүй гэдгийг од эрхэс сануулж байна. Гэр бүлийн харьцаа ч тайван эелдэг байхыг шаардана.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14