Dark Light
Нийгэм | 2025-06-19

ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ЭНГЭРТ НҮБ-ЫН МЕДАЛЬ ГЯЛАЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд багтаж буй “Арвай” баазын энхийг сахиулагчдад НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү хүндэт медаль нь энхийн төлөө, хүн төрөлхтний аюулгүй амар амгаланг сахин хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн олон улсын эрх зүйн томоохон хүлээн зөвшөөрөл бөгөөд Монгол дайчдын ур чадвар, сахилга, хариуцлагатай байдлыг дахин баталсан үйл явдал боллоо.

Ёслолын үеэр НҮБ-ын удирдлагууд, холбоотон орнуудын төлөөлөгчид оролцож, Монгол дайчдын үүргээ нэр төртэй биелүүлж буйг онцлон тэмдэглэжээ. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт тууштай, тогтвортой оролцож буй цөөн орны нэг бөгөөд нийт 20 гаруй мянган энхийг сахиулагчийг дэлхийн халуун цэгүүдэд илгээж байсан баялаг түүхтэй билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14