Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.19/ 21:00 цагийн байдлаар нийслэлийн Хан-Уул Дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ суманд 3 ой, хээрийн түймэртэй байна.
ХУД-ийн 23 дугаар хороо Баруун ширээтийн оргилд гал гарч байна гэсэн дуудлага 16:50 цагт ирсэний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 17:58 цагт цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын I баг ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлага 18:05 цагт ирсэний дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40, 19 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Тэргийн гол” гэдэг газар Firms.modaps.eosdis.nasa.gov”, “icc.mn” сайтад илэрсэн цэгийн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан алба хаагчид ажиллаж байна.